СЕВИЛЛА АУДИТ ХХК
+1 5589 55488 55
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо
"Жигүүр гранд" оффис 501 тоот
9:00 - 18:00
Даваа - Баасан
СЕВИЛЛА АУДИТ Нүүр Бидний тухай Үйлчилгээ Туршлага Мэдлэгт дусал нэмэр Холбоо барих
ENG
MNG
Танилцуулга
Монгол улсын Засгийн газар 1993-1999 онд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар “Монгол улсын Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн удирдагч нь Флиппин улсын иргэн Макарио Ж.Севиллиа гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Монголын нягтлан бодогчдын дунд “МАК багш” гэж алдаршсан билээ.
“Севиллиа Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Даваасүрэн нь 1995 оноос Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн газарт ажиллаж байхдаа энэхүү төсөлд дотоодын зөвлөгчөөр Севиллиа багштай хамтран ажиллаж байсан. Мөн МАК багшийн бичсэн “Санхүүгийн бүртгэлийн үндэс” номыг 1997 онд англи хэлнээс монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн. Хожим буюу 2008 онд бизнесийн зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулж, “Севиллиа” гэж нэрлэсэн.
“Севиллиа” ХХК нь 2008 оноос бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 онд анх аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн Яамнаас авч, “Севиллиа Аудит” ХХК нэрээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Сангийн Яам ба Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс зохион явуулдаг дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын шалгалтанд манай компани нь байнга амжилттай үнэлгээ авч, аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2014, 2017 онд дахин сунгуулсан билээ.
Өөрөөр хэлбэл, манай компани нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мөн мэргэжлийн байгууллагаас хариуцан явуулдаг чанарын болон ажлын баримтын шалгалтуудад амжилттай тэнцэж, ажлын баримт ба чанарын зохих стандартуудыг мөрдөж ажилладаг.
Түүнчлэн, гадаадын олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, ТББ-ын аудитыг хийж, дүгнэлт тайлан ба холбогдох зөвлөмжийг англи хэл дээр бэлтгэж өгдөг, мэргэжлийн англи хэлний зохих туршлагатай.