СЕВИЛЛА АУДИТ ХХК
+1 5589 55488 55
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо
"Жигүүр гранд" оффис 501 тоот
9:00 - 18:00
Даваа - Баасан
СЕВИЛЛА АУДИТ Нүүр Бидний тухай Үйлчилгээ Туршлага Мэдлэгт дусал нэмэр Холбоо барих
ENG
MNG
Бүтээл

Макарио Ж.Севиллиа зохиогчтой “Санхүүгийн бүртгэлийн үндэс” сурах бичгийг англи хэлнээс бүрэн эхээр орчуулж, 1997 онд хэвлүүлсэн.

1997 онд “Санхүүгийн шинжилгээ” сурах бичгийг хамтран зохиож, хэвлүүлсэн.

Солита А.Фриас зохиогчтой “Аудитын дадлага” номыг англи хэлнээс бүрэн эхээр орчуулж, 1998 онд хэвлүүлсэн.

Солита А.Фриас зохиогчтой “Мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалтын тойм” (Аудитын асуудлууд) номыг англи хэлнээс бүрэн эхээр орчуулж, 1998 онд хэвлүүлсэн.

Монгол улсын Сангийн Яамнаас зохион байгуулж, 2000 онд орчуулж хэвлэсэн АНУ-ын эрдэмтэн Дональд Е.Киесо, Жерри Ж.Веугандт нарын “Дунд шатны нягтлан бодох бүртгэл” (долоо дахь хэвлэл) номны англи-монгол хэлний редактораар ажилласан.

Монгол улсын Сангийн Яамнаас зохион байгуулж, 2000 онд хэвлэсэн “Нягтлан бодох бүртгэлийн нэр томъёоны англи-монгол тайлбар толь”-ийг хамтран орчуулсан.

МУИС-ийн багш Р.Батбаярын 2000 онд зохиож хэвлүүлсэн “Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем” номны Ерөнхий редактораар ажилласан.

СЭЗДС-ийн багш Д.Алтантөгсийн 2003 онд зохиож хэвлүүлсэн “Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем” номны Ерөнхий редактораар ажилласан.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас эрхлэн гаргаж, Милан Күбрийн редакторласан “Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ” номыг англи хэлнээс бүрэн эхээр орчуулж, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2014 онд хэвлүүлсэн.

Жон Вилий энд Санс Инк-ээс эрхлэн гаргасан “Монтгомерийн Аудит” номыг англи хэлнээс бүрэн эхээр орчуулж, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2016 онд хэвлүүлсэн.

Үнэлгээний Олон Улсын Стандартын Консулаас эрхлэн гаргаж, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээс 2017 онд хэвлэсэн, “Үнэлгээний Олон Улсын Стандарт-2017” номыг англи хэлнээс бүрэн эхээр орчуулсан.

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Иж Бүрэн Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-2018”-ын орчуулгын ерөнхий редактораар ажилласан.