СЕВИЛЛИА АУДИТ ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Монгол улсын Засгийн газар 1993-1999 онд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар “Монгол улсын Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн удирдагч нь Флиппин улсын иргэн Макарио Ж.Севиллиа гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Монголын нягтлан бодогчдын дунд “МАК багш” гэж алдаршсан билээ.


“Севиллиа Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Даваасүрэн нь 1995 оноос Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн газарт ажиллаж байхдаа энэхүү төсөлд дотоодын зөвлөгчөөр Севиллиа багштай хамтран ажиллаж байсан. Мөн МАК багшийн бичсэн “Санхүүгийн бүртгэлийн үндэс” номыг 1997 онд англи хэлнээс монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн. Хожим буюу 2008 онд бизнесийн зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулж, “Севиллиа” гэж нэрлэсэн.

 

Севиллиа ХХК нь 2008 оноос бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оноос Сангийн Сайдын тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, одоо "Севиллиа Аудит" ХХК нэрээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

 

Туршлага

  • Монгол улсын томоохон 100 орчим аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагын аудитын ажил
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Зөн, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагуудын хэрэгжүүлсэн 30 орчим төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлангийн болон үйл ажиллагааны аудит.
  • 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулалт.
  • Уул уурхайн компаниудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын 10 гаруй онцлог асуудлуудын шийдэл ба боловсруулалт.

 

Гишүүнчлэл

Манай компани нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн гишүүн байгууллага юм.

Манай хамт олон
Ч.Даваасүрэн
Ерөнхий захирал
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, үнэлгээчин, аудитор, докторант
Л.Дондог
Аудитор, зөвлөгч
Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, Эдийн засгийн ухааны доктор, профессор, гавьяат эдийн засагч
С.Жавзандолгор
Чанарын хяналтын менежер, аудитор
Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, бизнесийн удирдлагын магистр, дэд профессор
Х.Пүрэвсүрэн
Комплаенсийн ажилтан, зөвлөгч
Нягтлан бодогч, эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр
Б.Цацрал
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, зөвлөгч
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, үнэлгээчин, аудитор, докторант
Ж.Дэлгэрцэцэг
Аудитор
Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, бизнесийн удирдлагын магистр
Я.Нансалмаа
Аудитор, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, аудитор, бизнесийн удирдлагын магистр
Ж.Дэлгэрмаа
Аудитор, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, аудитор
Л.Одгэрэл
Туслах аудитор
10
+

жилийн туршлага

1,000
+

манай үйлчлүүлэгчид

20
+

шинэ санаачлага ба бүтээл туурвил