Оффис: 7014-8899 , Гар утас: 9911-8886
Манай компани нь дараах чиглэлийн үйлчилгээг "баг"-аар мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэж, үйлчлүүлэгчиддээ хүргэдэг.
Манай “Севиллиа Аудит” ХХК нь 2008 оноос үйлчилгээгээ үзүүлж, одоогийн байдлаар давхардсан тоогоор 1,000 гаруй харилцагчдад үйлчилгээ үзүүлээд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аудитын компаниудын санхүүгийн тайлангийн зарим үзүүлэлтээр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс хийсэн судалгаагаар манай “Севиллиа Аудит” ХХК нь “Топ-30” аудитын компанид байнга багтаж ирсэн төдийгүй 2011, 2012 онд нийт аудитын компаниудын хувьд 5 дугаар байрт, харин Монгол улсын дотоодын аудитын компаниудыг тэргүүлж, эхний байрт орж байсан.
Томоохон харилцагчдаас дурдвал: “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “М Си Эс Пропертийз Холдинг” ХХК, “Интергрупп интернейшнл” ХХК, “Сэндвик Монголиа” ХХК, “Эрин Интернэйшнл” ХХК, “Суруга Монгол” ХХК, “РБКМ” ХХК, “JFE Engineering and Construction” LLC - Нарны гүүр төсөл, “Пасифик Рим Констракторс Монголиа” ХХК, “Натур Агро” ХХК, “NTV” телевиз, “Маюур Эксплорейшн Монголиа” ХХК, “Нью Эра Ресорсиз Монголиа” ХХК, “Гоби Коул Энд Энержи” ХХК, Капитрон Банк, Кредит банк, “Эрдэс холдинг” ХХК, “Салва Ресорсиз” ХХК, “Эм Ар Си Эм Жи Эл” ХХК гэх мэт.
Бүх төрлийн аудитын үйлчилгээ |
Аж ахуйн нэгж, байгууллага болон төсөл, банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн болон үйл ажиллагааны аудит. |
Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ |
Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн болон татварын тайлан бэлтгэн холбогдох татвар, санхүүгийн байгууллагад тушаах. |
Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ |
Бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох. Үүнд: эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, барилга байгууламж, газар ашиглах болон эзэмших эрхийн үнэлгээ, түүнчлэн бизнесийн үнэлгээ хийж, бодит үнэ цэнийг тодорхойлно. |
Зөвлөх үйлчилгээ |
|